Есүс хүмүүсийн зүрх сэтгэлтэй хэрхэн харьцдаг вэ?

Есүс Христ сайн мэдээг тараахдаа тухайн хүний ярихыг хүсдэггүй онцлог нэг л асуудлыг харилцан ярилцахдаа хөнддөг байсан байна. Тэрээр тэдний хуурамч бурхад шүтээнүүдийг илчилдэг байсан. Худаг дээр тааралдсан эмэгтэйн асуудал бол гэрлээгүй мөртлөө нэгэн эртэй хамтран амьдарч буй нь, баян залуу удирдагчийн асуудал бол түүний эд хөрөнгө нь байсан. Есүс Христ тухайн хүний амьдрал дахь тэрхүү асуудлыг хөндөж өнгөцхөн хуурмаг байдлаас жинхэнэ бодит байдал руу өөрчлөлт хийхийг тушаадаг байсан.

Transcript

Есүс зүрх сэтгэлтэй хэрхэн харьцдаг вэ? Тэрээр худаг дээр таарсан эмэгтэйд,: "Хэрвээ чи чамтай ярьж буй хүн хэн болохыг мэдсэн сэн бол Түүнээс гуйхад Тэр чамд амийн усыг өгөх байсан." гэхэд эмэгтэй " би хүсэж байна" "Эзэн надад тэр усаа өгөөч" гэж хэлсэн. Харин Есүс тэр эмэгтэй юу гэж хэлж байгаагаа ч ухаарахгүй байгааг олж харсан. Тэр юу хийсэн бэ? Тэрээр "толгойгоо бөхийлгөөд залбирлыг залбир " гэж хэлээгүй Тэрээр : " явж, нөхрөө дуудаад энд ир" гэж хэлсэн. Ойлгож байна уу, энэ бол түүний ярихыг хүсдэггүй нэг зүйл. Тэр эмэгтэй олон нөхөртэй байсан. Тэр үед ч нэгэн эртэй хамтран амьдарч байсан байна. Есүс тухайн "асуудалтай хэсгийг" хөндөж өнгөцхөн хуурмаг байдлаас жинхэнэ бодит байдал руу шилжилт хийхийг тушаасан. Чи хэн нэгэнтэй ярилцаж байтал тэд " би Христчин болмоор байна" гэж хэлдэг. Үнэндээ тэд чухам юу гэж хэлж байгаагаа ч ойлгохгүй байгаа нь илэрхий байдаг. Чи Бурханаас туслахыг гуй, Ариун Сүнс ирэхийг хүлээ, залбир шаардлагатай бүхнийг хий Бурхан зүрх сэтгэлийнх нь хамгийн гүн хэсэгт хүрч бодит байдал дээр тэд юу гэж хэлсэнээ ухаарах хүртэл ухдаг байна. Чиний юу гэж хэлээд байгааг тэд ойлгож харж эхэлдэг. Ойлгож байна уу? Тиймээс л Эзэн тухайн эмэгтэйтэй тэгж харьцсан байна.

Одоо нэгэн баян залуу удирдагчийг авч үзье Надтай хэзээ ч ийм байдал таарч байгаагүй. Сэм, чамд тохиолдож байсан уу? Чи гудамжаар ганцаараа явж байтал, нэгэн залуу гүйж ирээд газарт унан " Мөнх амийг авахын тулд би юу хийх ёстой вэ" Чи түүн рүү хараад " энэ залуу ч ёстой нэг жүжиглэж байна даа" гэж хэлнэ. Чухамдаа Есүс үүнийг хийсэн юм. Тэрээр: "Чи тушаалуудыг мэднэ шүү дээ" гэхэд Залуу " би бүгдийг сахисан " гэж хэлсэн. Харж байна уу, тэр залуу сайн гэдэг үгийг их дураараа болгоомжгүй хэрэглэж байсан. Та бол сайн багш. Ямар сайн үйлс би хийх ёстой вэ? гэхчлэн Харин Есүс: " Бурханаас өөр хэн ч сайн биш." гэж хэлсэн. Тэрээр би Бурхан биш гэж хэлээгүй. Тэрээр чи сайхан сэтгэл, сайн гэж юу болохыг ойлгодоггүй юм байна гэсэн Христ цааш нь " тушаалуудыг сахь" гэхэд Залуу "Би тэдгээрийг залуу байхаасаа л сахьсан" гэв. Надад юу дутагдаж байна вэ?" гэж асуусан. Тэр залуу ямар нэгэн юмаар дутагдаад байгаагаа мэдэж байсан. Есүс: "За тэгэхээр чи нэг л зүйлээр дутагдаж байна. Бүх хөрөнгөө зараад ядууст өг. Тэгээд ирж намайг дага." гэж хэлсэн. Хөрөнгө нь түүний шүтээн байсаныг чи харж байна уу. Эд баялаг түүний бурхан нь байж Тэр л түүний хамгийн том асуудал байсан байна. Есүс баян залуу удирдагчид хандан " Эхнэрээ дуудаад ир" гэж хэлээгүй Тэр бол түүний асуудал биш. Үүнтэй адил эмэгтэйд " явж бүх юмаа зар" гэж хэлээгүй. Есүс шүтээнүүдэд цохилт өгч байгаа чи харж байна уу?

Энэ нь яг Египетэд болсонтой адил. Бурхан ирээд тэдний бурхадыг устгасан. Тэд Нил мөрөнг шүтдэг байсан. Бурхан Нил мөрнийг цус болгон хувиргасан. Чи мэлхийд дуртай юу? Чи маш их мэлхийтэй болно Харин хүмүүс тэдний бурхад нь устгагдсаныг хараад дургүйцсэн. Фарон:" Энд үлдээд мөргөлөө үйлдэцгээ" гэсэн. Харин Мосе: " та үүнд дургүйцэх болно, яагаад гэвэл Египетчүүдийн жигшдэг юмсаар бид тахил өргөж чадахгүй" гэсэн. Энэ нь Египетчүүдийн жигшдэг юмсаар Израйльчууд тахил өргөх гэсэн утгатай юм байна гэж би боддог байсан. Харин энэ нь тийм утгатай биш. Египетчүүдийн шүтдэг юмсаар Израйлчууд тахил өргөх нь жигшүүртэй гэсэн үг. Хэрвээ чи хүмүүсийн шүтээнүүдийг устгаж, Бурхандаа өргөл болговол тэд үнэхээр дургүйцнэ. Яг л ийм юм Эзэн Есүс Христийн жинхэнэ чуулганд болдог хүмүүсийн шүтээн, бурхадыг алж устган тэднээр тахил өргөхөд хүмүүс дургүйцдэг. Хэн нэгэн ухаантай гялалзсан сайхан залуу нэрд гарсан технологийн их сургуульд явах боломж байвч " би тийшээ явна гэж бодохгүй байна" Би мишионер болно гэдэг" Хүмүүс үүний төлөө ухаангүй зүтгэдэг. Яагаад гэвэл боловсрол тэдний шүтээн. Бусад хүмүүс өөр өөр бурхадтай. " Чи чинь яагаад ахих төлөвтэй ажлаасаа гараад ийм уйтгартай дэмий юм хүмүүст номлож байх даа яах вэ дээ" гэцгээдэг. Ойлгож байна уу? Үнэнээр мөргөгчид дэлхийнхний шүтдэг бурхадыг золиос болгодог.

Голдуу би түүхэд их дуртай байдаг. Яагаад гэвэл энэ нь үнэн байдаг. Бүргэд шувуу нуураас загас шүүрч аваад ангаахайнууддаа аваачиж өгөхөөр эргээд нисдэг. Заримдаа тэд хэтэрхий том загас шүүрэн буцаж нисдэг боловч тэдний хүч тамир суларсаар суларсаар эцэст нь тэд хамтдаа доошлон нуурт унадаг. Хүмүүс нуурын эрэг дээрээс үхсэн загас атгаастай үхсэн бүргэдийг олдог. Түүний хийх ёстой юм бол тэр зүйлээ хаях л хэрэгтэй. Загасаа л тавих хэрэгтэй Тэр л чиний хийх ёстой зүйл Тэр бол энэ баян залуу удирдагч юм Залуу тэр загасыг барьсаар байна. Энэ нь юу вэ? Түүний эд баялаг юм. Есүс: " түүнийг тавьж явуулах, орхихгүй бол тэр чамайг доош чангааж сүйрэлд хүргэнэ" гэж хэлсэн. үүнийг сонсоод тэр залуу гунигтайгаар холдон явсан байдаг. 74 Харин худаг дээрх эмэгтэй тэрхүү асуудлаа тавьж явуулсанаар баяр баясгалангаар дүүрч хүмүүст Есүсийн тухай хэлсээр байсан. Есүс тэдэнд Өөрийгөө даатгаагүй. Хамгийн алдартай хэсгийг чи мэдэх үү? Түүнд үнэнээр итгэгчидэд Тэр Өөрийгөө даатгасан юм. Тэр үнэхээр тэгсэн юм. Тэр Өөрийгөө чамд даатгасан юм. Есүс минийх гэдэг бол авралын баталгааны ерөөл юм. Тэр минийх. Тэр чамд Өөрийгөө даатгасан.

Ийм нэгэн түүхээр би дуусгамаар байна. Өмнө нь манай цуглаанд ирдэг байсан оюутан охидын нэгний тухай би хэлмээр байна. Тэр цуглаанд алгасалгүй ирж, залуучуудын библи судлалд байнга ирдэг байсан. Би түүнийг итгэгч л гэж боддог байв. Түүнд нотолгоо, шинж тэмдэг байсан. Тэр зуны амралтаараа гэр рүүгээ яваад намар нь эргэж ирсэний дараа би түүнээс зуныг яаж өнгөрөөсөн тухай асуусан юм. Тэгээд би энэ охин Эзэнийг ерөөсөө мэддэггүй юм байна гэдгийг олж мэдсэн юм. Тэр "Pease Corps" ийн ажилтан болохыг хүсдэг бөгөөд бид энэ тухай ярилцсан. Тэрээр энэ байгуулга Христчин байгуулга биш гэдгийг олж мэдсэнийхээ дараа санаагаа өөрчилж хилийн чанадад авралын зар тараагч болохыг хүссэн. Би түүнтэй энэ бүхнийг ярилцсаны дараа Бурхан зочилсон тэр нэгэн орой түүнд ямар ч авралын баталгаа байхгүй байгаа нь, тэрээр нүгэлээ хүлээн зөвшөөрөөгүй нь илэрхий байв. Тэгээд би эхнэрийнхээ хамт түүнтэй ярилцсан. Би: " Жэни чи эхлээд" Peace Corps" ийн ажилтан байхыг хүсэж байсанаа болиод одоо мишионер болохыг хүсэж байна. Жэни буянтай хүн, ивээгч байхыг л хүсэж байна. Чи дэлхийг тойрон олон сайхан юмс хүмүүст хийж өгөхийг л хүсэж байна. Харин чи өөрийн амьдралыг Бурханд өргөөд Тэр чамаар юу хийлгэхийг хүсэж байна түүний хийвэл ямар" вэ гэж би түүнд хэлсэн. Тэр хэсэг зуур тэнд сууж, энэ тухай бодсоор байсан. Тэгээд тэр толгойгоо сэгсрэв. Тэр Христчин байхаас илүүгээр мишионер буюу авралын зар тараагч болохыг хүсэж байсан. Би хэзээ ч өмнө нь ийм явдалтай тулгарч байгаагүй боловч ийм юм үнэхээр болсон юм. Тэгээд би түүнд том загасны тухай түүхийг хэлж өгсөн юм. Би түүнд: " Чи энэ шүтээнээ хаях хэрэгтэй " гэж хэлсэн. Хэдэн долоо хоногийн дараа тэр эргэж ирсэн. Тэр авралын баталгаагүй хэвээрээ л байгаагаа бидэнд хэлсэн. Би түүнд: " Чи тэр загасаа тавих хэрэгтэй. Тэгэхгүй бол Бурхан хэзээ ч чамайг сонсохгүй шүү" гэж хэлсэн. Тэр: " За би түүнийг хаянаа" гэсэн. Би түүнтэй хамт залбираагүй, өөр ямар нэгэн юм хийгээгүй. Би түүнд зөвхөн: " чи Бурханы өргөөний босгонд очоод өршөөл, энэрэлийг гуй. Хэрвээ Тэр чамд өршөөл үзүүлэхгүй бол Түүний өргөөний босгонд унагсадыг авраагүй эхнийх нь хүн чи байх болно" гэж л хэлсэн. Маргааш өглөө нь бид хэн нэгэн нь хаалга цохихыг сонсов. Муунаа хаалга нээж өгсөн юм. Нөгөө охин гараа алдлаад зогсож байв. Тэр: " Би аврагдсан, би аврагдсан." гэж хэлсээр байсан. Чухам юу болсон бэ? Тэр нөгөө загасаа орхисон бөгөөд Есүс Өөрийгөө түүнд даатгасан байлаа. Энэ л өнгөцхөн хуурмаг байдал, жинхэнэ бодит байдлын ялгаа юм. Тиймээс Бурхан зөвхөн биднийг өөрсдөдөө бус бас бидний эргэн тойрон дахь амаараа итгэлээ хүлээн зөвшөөрөгчидөд туслаж зөвлөхийг хүсдэг юм Юу гэсэн үг вэ гэхээр бид маш болгоомжтой байх хэрэгтэй. хэн нэгэнтэй хамтдаа залбирах цаг гэж бий, залбиралд дагуулан залбирах үе ч гэж бий. Бид тэдний аманд үгс тавих ёстой гэж би бодохгүй байна. Гэхдээ тийм цаг бий. Бурхан тэдний амьдралд юу хийж байгаад бид мэдрэмтгий байх хэрэгтэй.

Бас өөр нэг оюутан охин зөвлөгөө авахаар 1 удаа ирсэн юм. Бид их л олон зүйлийн талаар ярилцсан Бурхан тэнд байсан бөгөөд үнэхээр түүний зүрх сэтгэлийг хөндөж байсан Би түүнд:" Эзэн Есүс минь Таны нигүүлсэлээр Та бол миний аврагч гэдэгт би итгэнэ" гэж Есүст чи чин сэтгэлээсээ хэлж чадах уу гэж асуусан. Тэр би чаднаа гэсэн Би түүнд чи нэг иймэрхүү залбирлыг хийгээрэй гээд, "Эзэн Есүс минь Таны нигүүлсэлээр Та бол миний аврагч гэдэгт би итгэж байна. Та өөрийхөө цагт өөрийнхөө замаар үүнийг надад жинхэнэ бодит болгооч гэж би гуйж байна" гээрэй гэж хэлсэн Тэр тийнхүү залбирч дараа нь би залбирсан. Бид нүдээ нээхэд тэр гэрэл цацаруулан туяарч байсан. Тэр :" Есүс аль хэдийнээ үнэн бодит болгосон" гэж хэлж билээ. Есүс Өөрийгөө түүнд даатгасан гэсэн үг. Ямар урамтай хэрэг вэ Энэ 2 охин хоёулаа Бурхантай хамт явсаар байгаа. Тэд одоо гэрлэсэн хижээл насны эмэгтэйчүүд. Тэд тийм ч хижээл насны эмэгтэйчүүд биш, тэд хоёулаа гэрлэсэн хоёулаа Бурханаа дагасан хэвээрээ л байгаа. Ийм л байх ёстой юм даа. Яагаад гэвэл Есүс хэлэхдээ Түүнд үнэнээр зүрх сэтгэлээ өргөгчидийг Тэр хамгаална гэсэн юм.