Өнгөцхөн итгэл

Эзэн Есүс Христэд итгэсэн ч тамд унах боломжтой уу? Энэ бол үнэхээр цочирдом асуулт. Иохан-2:23 ” Түүний нэрд олон хүмүүс итгэсэн.” 24-р ишлэлд “Есүс Өөрийгөө тэдэнд даатгасангүй” гэж байна. Тэгэхээр гол асуулт ” Та Есүст итгэдэг үү?” гэдэгт бус, харин “Есүс танд Өөрийгөө даатгасан уу?” гэдэгт байгаа юм. Яагаад Есүс Өөрийгөө хэнд ч даатгаагүй юм бол? Энд хэлэхдээ: ” Тэр бүх хүнийг мэднэ.” гэсэн байна. Эдгээр хүмүүс жинхэнэ итгэлгүй, өнгөцхөн итгэлтэй байгааг Тэр мэдэж байсан байна.