Шүтлэгтэй ч алдагдсан хэвээр. Бурханы нигүүлсэлээр 71 настайдаа аврагдсан.

Ричард 81 настай. Тэрээр 9 жилийн өмнө буюу 72 настайдаа хуурамч шүтлэгээс аврагдсан юм. Намайг Ричард Кортиз гэдэг. Би 81 настай Бурханы хосгүй сайхан, гайхамшигтай нигүүлсэл. Гайхалтай нь Тэр надад зөвхөн 81 насны амьдралыг өгсөнөөр ч барахгүй бас эрүүл энх байлгаж, бие махбод болон бодол санааг ч тууштай сэргэг байлгаж байна. Христийн хайр, үнэн, мэдлэгээр сүнс дотор өсөж байгаа гэж найдаж байна Яг энэ мөчид би чин сэтгэлээсээ хүндлэлтэйгээр :”Би Христтэй хамт цовдлогдсон. Амьд байгаа нь би биш,харин миний дотор Христ амьд байна. Эдүгээ би махан биедээ амьд байгаа нь намайг хайрлаж, миний төлөө Өөрийгөө тушаасан Бурханы Хүүд итгэх итгэлээр амьдарч буй хэрэг юм.” гэдгийг хэлэх ёстой.

Нигүүлсэлээр аврагдсан нүгэлтэн бол би байна гэдгээ хүлээн зөвшөөрч хэлэхийг хүсэж байна. Би маш олон жил цуглааны амьдралаар амьдарсан. Бүр бага байхдаа л цуглаанд эцэг эхийнхээ сандалын урд шалан дээр унтаж байсанаа санаж байна. Маш том “Бурханы чуулган” гэдэг цуглаанд хүмүүс дэвхцэж, хашхиран, магтацгааж, нагац эгч Лолита төгөлдөр хуураа балбаж өгдөг байсан. Харь хэлээр ярьцгааж энэ бүхний дунд би унтахыг хичээж байсан сан. Бүтэн сайны шөнө бол төгсгөлгүй юм шиг л санагддагсан. Хүмүүс гэр рүүгээ явахыг хүсэхгүй энэ нь үргэлжилсээр л…. Иймэрхүү л байдалд би унтахыг хичээсээр… Ийм л газар эцэг эх маань гэрлэж, миний үндэс суурь бол ийм юм. Тийм боловч бид хэсэг хугацааны дараа дахиад л нүүдэгсэн. Би 1927 онд буюу хямралын үед төрсөн юм. Магадгүй санхүүгийн улмаас бид нэлээдгүй хотуудаар нүүж суусан. Гэвч аав маань нэлээд шаргуу хүн хаана нүүж очих, юу ч болсон хамаагүй бид үргэлж цуглаанд явдаг байсан. Бид заримдаа хэд хэдэн цуглаанд оролцож зарим нь гэрийн маань ойролцоо зарим нь гэрээс маань хол байдаг байсан боловч аавын минь хувьд цуглаанд хамрагдах нь маш чухал байж билээ. Би цуглаанд тогтмол хамрагдаж, энэ нь бараг миний амьдралын зуршил болсон байсан. Би үүнийг ихэд чухалд тооцож энэ нь эцгээс минь эхлэлтэй зуршил, уламжлал болж ирсэн. Би үүнд нь талархалтай байдаг. Би тэнгисийн цэргийн хүчинд алба хаасаны дараа Коллежид элсэж мэргэжил эзэмшсэн. Энэ хугацаанд бид Методист цуглаанд хамрагддаг байв. Би энэ цуглаанд хамрагдаж бүхий л программ, хөтөлбөрүүдэд оролцон, найрал дуунд дуулж, тэр ч байтугай залуучуудын найрал дууг удирддаг байсан. Би өөрөөрөө бахархаж ” би Эзэнд үйлчилж байна” л гэж хэлдэг байсан. Аавд минь байсан надад заасан тэр л сүсэг бишрэлээр би цуглааны бүх үйл ажиллагаанд оролцдог байсан. Айлаас айлд ухуулж сурталчилан, мишиннерээр явж, зуны кемпт оролцдог байсан. Энэ бүхэн зугаатай, нөхөрлөл сайтай байж билээ Би үр дүнтэй хэрэг болохуйц юм хийж байна гэж боддог байсан. Цуглаан бол миний хувьд хамгийн үнэтэй зүйл байв. Хэдэн жилийн дараа сайн мэдээ тараагч залуу манай хотод ирж сэргэлт явагдсан юм. Эхнэр бид 2 хоёулаа урагш гарч, гарын үсгээ зуран, усан баталгаа хүртэж билээ. Энэ бүхэн 60-аад оны үед болсон явдал.

Эргээд тэр үеэ бодоход миний амьдрал тийм ч их өөрчилөгдөөгүй. Өөрчлөгдсөн юм гэвэл хуурай хувцастай ороод нойтон хувцастай гарч ирсэнээ л мэдэж байна. Миний амьдралд өөрчлөгдсөн юм гэвэл энэ л байсан Би заншил ёсоороо цуглаандаа явж энэ нь бараг зуршил болсон байв. Би гэм нүгэл, аврал, гэмшилийн талаар огтхон ч боддоггүй байсан. Хичээл ном, цуглааны ажил, хамтлагын удирдагч гээд л би маш завгүй байдаг байсан. Би гэм нүгэл, аврал, гэмшил, ер нь тиймэрхүү юм бодож ч байгаагүй. Би эдгээр зүйлүүдэд маш завгүй байж цуглаанд би хүссэн юмаа л хийдэг байсан.

жилийн дараа би Хувай руу явж тэндхийн агаар, сэвшээ зөөлөн салхи, далдуу мод, далай гээд л энэ бүхэн надад яг л диваажин мэт байв. Энэ бүхэн үнэхээр амьдралын баяр баясгалан байсан бөгөөд би их жаргалтай байсан Тэгээд би тэнд бүх насаараа амьдрахаар шийдэж билээ. Гэсэн ч энэ шүтээн Бурханы хүсэл байсангүй. Учир нь хэсэг хугацааны дараа, за даа бараг хэдэн жилийн дараа гэрлэлт маань тогтворгүй болж эхэлсэн. Бид асуудалтай болж, ялихгүй жижиг зүйл дээр хүртэл тэмцэлдэж санаа зөрдөг болсон. Би бүр цөхөрч туйлдан өрөвдмөөр арчаагүй болж эхэлсэн. Би гэдэг хүн диваажин мэт сайхан арал дээр байсан ч улам бүр арчаагүй өрөвдөлтэй болж байв. Асуудал нэгээс нөгөөд шилжиж яагаад гэдгийг нь би бүр ойлгож ч чадахгүй байсан. онд бид буцаад Сан Антония руу нүүсэн бөгөөд энэ нь миний төлөвлөгөөний хамгийн гунигтай хэсэг байж билээ Эхнэр маань өвчтэй, би ажилгүй, санаа зоволт ихтэй, үхмээр л санагддаг байв. Би Калифорин, Хувай, ер нь хаа ч ажилгүй ёстой өрөвдмөөр арчаагүй байдалд байсан.

Би залуу байхаасаа гэрлэхээсээ өмнө… би 32 -тойдоо гэрлэсэн. эдгээр жилүүдэд би махан биеийн хүсэл тачаалаар амьдарч байсанаа хүлээн зөвшөөрч байна Би сайн ажилтай, өндөр боловсролтой, туршлагатай тул өөрөөрөө бахархаж хэн ч намайг эсэргүүцдэггүй байсан. Би гэм нүгэл, гэмшлийн талаар ямар ч бодолгүй байсан. Би цуглаанд явдаг ч найзууд, хамаатангуудаасаа нэг их өөр биш, таатай байдаг байсан. Гэвч эргээд тэр үеэ харахад, би өөрийгөө зөвтгөсөн, өөрөөрөө бахархсан, өөртөө сэтгэл хангалуун байж Бурханд түшиглэлгүй зөвхөн өөрийнхөө махан биеэ л жаргаахыг хүсэж байсан байж дээ.

Хүүхдүүд минь өсөж том болсон. Тэд бүгд насанд хүрцгээсэн, Бурханы гайхамшигтай нигүүлсэлээр, тэд 3-уулаа аврагдсан. Рик, Маяра, Руби. Тэд надад номлож, ” Ааваа, та үнэнг сураагүй байна. та үнэнг сонсох хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Рик эхнэр бид 2 руу ирж нэлээд хүчтэйгээр ” Ээж ээ, ааваа та 2 гэм нүгэлтэй амьдарлаар амьдарч байна. Та хоёр гэмших хэрэгтэй” Тэгэхгүй бол та нар Тамд унана” гэж хэлдэг байсан. Би өөртөө ” Энэ хүүхэд өөрийгөө хэн гэж бодоод надад юу хийхийг минь хэлдэг байнаа. Би цуглаанд бүхий л насаараа хамрагдсан. Би цуглааны няравын үйлчлэлтэй. Би дэлхий даяараа мэдэх “Өмнөд Баптист Конвенци” гэдэг том байгууллагын гишүүн хүн. Яаж ийм олон хүн бүгдээрээ буруу байх билээ? гэж хэлдэг байсан. Рик тэр үед хотоос гадна Елмэндорфт цуглардаг нэгэн шашины бүлэглэлд хамрагдаж байсан нь миний анхаарлыг ихэд татаж эхэлсэн юм. Үнэндээ, би тэр цуглааны тухай асууж сураглаж эхэлсэн юм. Тухайн үед тэр үнэнийг мэдэж байсаныг би мэдээгүй байв. Би маш бардам байсан болохоор өөрийнхөө бурууг хүлээн зөвшөөрч чадахгүй байсан. “Яаж ийм олон хүмүүс бүгдээрээ буруу байх билээ?” гэж маргасаар байсан. ” Биднийг хэрэглэж бай гэж Бурхан бидэнд оюун ухаан өгсөн юм” гэх мэтээр маргадаг байж билээ.

Миний хамгийн том алдаа бол, эргээд харахад, би цуглаанд хичнээн олон жил явсан ч, миний анхаарал зөвхөн цуглаан дээр л төвлөрсөн байсан байж дээ. Харин цуглаан чамайг аврахгүй гэдгийг одоо би мэдэж байна. Би нуугдмал гэм нүгэлт амьдралаар амьдарч байж хэрхэн би гэнэн, муу санаагүй байх билээ? Хамгийн дээд Эзэн Бурхан бүхнийг мэдэгч, хаа сайгүй оршигч. Түүнээс би нууж чадна гэж үү? Хичнээн олон хүн үүн шиг нуугмал гэм нүгэлтэй амьдралаар амьдарч байгаа бол доо. түүнийг нь хэн ч хараагүй, хэн ч мэдэхгүй. Тэгээд чи “за энэ ч яахав, хэн ч хараагүй юм чинь” гэж боддог. Энэ чинь л маш аюултай. Яагаад гэвэл бид хэний ч өмнө хариуцлага хүлээдэггүй, бид өөрсдөдөө, өөрсдийнхөө хүсэл бодолдоо л түшиглэдэг байсан минь миний маш том алдаа байсан юм. Би нууц гэмт амьдралаар амьдарч байсанаа хүлээн зөвшөөрч байна Гэм нүгэлийг хэн ч харж чадахгүй. Нүгэлүүд бол үзэгдэж харагддаггүй. Би бодохдоо миний хамгийн том нүгэл бол олон жилийн өмнө би усан цэрэгт Хятадад байхдаа үйлдсэн хэрэг минь гэж боддог байв. Аюултай том нүгэл шалихгүй жижиг нүгэл гэж байдаггүй. Гэм нүгэл бол гэм нүгэл. Чи бичгийн хавчаар хулгайлсан уу, 100 доллар хулгайлсан уу энэ бол адилхан л гэм нүгэл. Эзэнд жигшүүртэй юм Би маш олон жил цуглаанд явсан. Маш олон жил 60 жил ч биш 70 жил ч биш жил Аажмаар би Түүний үнэн ба мэдлэгээр өсөж Эзэн миний амьдралд ажиллаж эхэлсэн. Эдгээр жилүүдэд би үнэн сургаалуудаар тэжээгдэж Ром номыг уншиж судалж байхдаа: элч Паулын ” бүгд нүгэл үйлсэнээр Бурханы алдарт хүрдэггүй” гэсэн хэсэгт ирсэн. Тэгээд би өөртөө ” Тиймээ, энэ чинь би байна” гэж хэлсэн. Өмнө нь би хэзээ ч ингэж бодож байгаагүй юм даг. Тэрээр бас 160 “Зөвт хүн алга. Ганц ч алга. ухаардаг хүн алга, Бурханыг хайдаг хүн алга” нэг ч зөвт хүн алга гэж хэлсэн байв Тэгээд би эдгээр ишлэлүүдийг бодохдоо гэм нүгэлээ хүлээн зөвшөөрч билээ Ингэж л Эзэн надад Өөрийгөө илчилж намайг аварсан юм. ял шийтгэлээс, гэмт дэлхийгээс муу муухай бодол санаанаас минь бүрмөсөн цэвэрлэсэн билээ Дотор гаднагүй би цэвэрлэгдэж, ариусгагдан Христтэй өмнө нь хэзээ ч байгаагүй тийм дотно холбоотой болсон юм

Маш олон жил би Христийн тухай сонсож байсан ч би Христийн тухай уншиж, “Есүс надад хайртай даа библи надад хэлсэн дээ” гэж дуулдаг байсан ч энэ бүхэн зөвхөн Есүс Христийн тухай л байж дээ Гэвч би Түүнийг миний Аврагч гэж таньж мэдээгүй байсан Миний өмнөөс Тэрээр Бурханы шатаж буй уур хилэн дор няцлагдан загалмай дээр шаналж зовон нас барсан билээ Тэр миний байранд зогссон юм. Тэр миний гэм нүгэлийн золиос болсон юм. Энэ өдрийг хүртэл надад ийм холбоо харилцаа байдаггүй байсан Тийнхүү би эрх чөлөөтэй, гэмгүй цэвэр болсон билээ Би Хурганы цусаар угаагдаж шинэ амьдралтай болсон Шинэ хандлага, шинэ зүрхтэй болсондоо би их талархалтай байдаг. Хичнээн олон жил би Христийн тухай л мэддэг байсанаас биш үнэндээ би Түүнийг мэддэггүй, Түүнтэй харилцаа холбоогүй байжээ.

Эргээд харахад тэр олон жил цуглаанд явж, өөрөөрөө бахархаж,бардаж байсан мөртлөө гэм нүгэлтэй амьдралаар амьдарсаар байсан. ( Ричард 2000 оны 3-р сард “Үнэгүй нигүүлсэл” гэдэг баптист цуглаанд Бурханы нигүүлсэлээр аврагдсан билээ.) Бурхан миний гэм нүгэлийг уучилсанд би их талархдаг. Бурханы нигүүлсэлээр би гэм зэмгүй болж авралын баталгаатай болсон. Махан биеийн дагуу явагчид бус харин сүнсний дагуу явагчид ба Христ дотор байгчид цаашид ял шийтгэлийн дор байхгүй байна. Гэм нүгэл цаашид намайг ноёрхохгүй. ( Ром 6:14 ) Энэ бол агуу баталгаа, би их талархалтай байна. Би Эзэнийг магтаж байна.

Би тэдгээр насаараа цуглаанд явсан өндөр настай хүмүүсийн төлөө, бас тэдний найзууд нь явдаг болохоор эсвэл өөр олон шалтгааны улмаас цуглаанд заавал явах ёстой гэж боддог хүмүүсийн төлөө залбирч байна. Тэдэнд ямар ч өөрчлөлт байдаггүй өөрчлөгдсөн юм гэвэл магадгүй хивсээ солих эсвэл цуглаанаа солих эсвэл машин зогсоодог талбайнхаа замын харыг солихоос өөрөөр тэдний зүрх сэтгэл, амьдралд ямар ч өөрчлөлт байдаггүй Тэд өөрчлөлт,хөдөлгөөн хийхийг хүсдэггүй яагаад гэвэл тэд тэндээ их тавлаг байдаг. Би тийм нөхцөлд маш олон жил байсан “Тэнгэр болон газрыг бүтээгч Эзэн Бурхан Өөрийн Хүүгээ бидний гэм нүглийн төлөө үхэлд илгээсэн юм гэдгийг энд номлож байна уу? Эсвэл та зөвхөн эрүүл мэнд, хөрөнгө, амжилтын талаар л сонсож байна уу? гэдгийг ухаарч бодоосой, залбираасай гэж урамшуулмаар байна та бол сайн хүн, та бол тэргүүлэгч , та ийм юманд тийм юманд зохистой гэж хэлүүлсээр байна уу? Энэ бол Христийнх биш, иймэрхүү байр сууринд байгчидад хандаж хэлэх миний урамшуулал бол цуглаан хангалттай гэдэгт итгэдэгээ болих хэрэгтэй Цуглаан чамайг аврахгүй, пастор чамайг аврахгүй, тахилч аврахгүй, зөвхөн Эзэнтэй хамгийн дотно, хувьчилсан харилцаатай байгсад л аврагдана. Би Эзэнд талархаж Түүнийг магтаж байна.

Би уралдааны төгсгөлд барианд ойртож байгаагаа мэдэж байна. Би бэлтгэгдсэн, миний зүрх сэтгэлд амар тайван бий. Хэрвээ Эзэн намайг авч явбал би элч Паул хэлсэнчлэн: ” миний хувьд амьдрах нь Христ үхэх нь ололт юм” (Филиппой 1:21) гэж хэлнэ Би баяр бахдалтайгаар гарч явах болно. Би Христийн төлөө амьдралаар амьдарсан, миний хүүхдүүд Түүнд үйлчилж байна миний зүрх сэтгэл баяр хөөрөөр дүүрэн байна, алдар дотор Христийг нүүр нүүрээрээ харах болно.Би мөнхөд амьдрах болно Юутай баяр баясгалан, юутай найдвар вэ Би баяр хөөртэйгээр ялгуусанаар явж мөнхийн амьдралд Аврагчтайгаа уулзах болно