Би зовж шаналж байна. Яагаад би гэж? Яагаад одоо гэж?

Та амьдралдаа бэрхшээл зовлонтой учрахад Бурханаас “Яагаад?” гэдэг асуулт тавьдаг уу эсвэл шуурга хичнээн ширүүн байсан ч Тэрээр хаан суудалдаа залран байгаа гэдэгт Эзэнд итгэсээр байдаг уу?

Transcript

Бидний итгэл соригдох үед бид Бурханд итгэсэнээрээ Бурханыг алдаршуулдаг. Тэр нь Бурханд агуу алдарыг өргөдөг. Ром номын 4-р бүлгийн 19-21р ишлэл дээр, Абрахамыг санаж байна уу "Тэрээр Бурханы амлалтын талаар үл итгэн тээнэгэлзэлгүй, харин ч итгэлээр хүчирхэгжихдээ Бурханд алдрыг өргөн, Бурхан амласанаа биелүүлэх чадвартай гэдэгт бүрэн итгэлтэй байсан". Бидний итгэл хатуу ширүүнээр соригдоход ч бид үргэлжлүүлэн Түүнд итгэсэнээрээ Бурханыг алдаршуулдаг.

Одоо би нэг ахын гэрчилэлээс та нарт уншиж өгье. Түүний оролцож буй ажлын улмаас түүний нэрийг хэлэх боломжгүй. Маш хүчтэй үе мөчний өвчинөөс болоод тэрээр бүрэн сульдаж бараг тэргэнцэрт суух дээрээ тулаад байсан байна. Эмч нар оношийг нь тогтоож чадахгүй байжээ. Тэрээр энд ингэж хэлсэн байна. " 11-р сард" Энэ сэдэвт хамааралтай үүн шиг сайн гэрчлэлийг би өмнө харж байгаагүй болохоор та нарт уншиж өгч байгаа юм. "11-р сард нэг орой би найзтайгаа хамт сайн мэдээ тараахаар нэгэн айлын хаалгыг тогшсон юм". Түүний үе мөч маш хүчтэй өвдөж, тэрээр арай ядан алхаж байсан ч гадагш гарч хүмүүст гэрчлэсээр байжээ. "Түүнд тэргэнцэр хэрэгтэй" гэж тэд бодонгоо гэрчлэл хийхээр гарцгаажээ.

"Настай эр хаалгаа тавьж өгөөд биднийг орохыг зөвшөөрөв. Бид эхнэртэй нь мэндлээд, сууцгаалаа. Энэ үед миний үе мөч маш хүчтэй өвдөж байв." Тэд муслам шүтлэгтэй хүмүүс байсан. "Би суугаад нэг их удалгүй, хүчтэй өвдөлтийн улмаас би өөрийн мэдэлгүй сандал дээрээ урагш хойш ганхан байхыг минь эхнэр нь анзаараад "Чи зүгээр үү?" гэж надаас асуухад нь би түүнд өвчинийхөө талаар хэлсэн юм Бид хэсэг зуур ярилцсаны дараа тэд миний өвчинд туслаж магад хэмээн ургамлын гаралтай цай надад өгөөд, "Хэрвээ чиний гэрчилж байгаа Тэр Бурхан юм бол яагаад чамд үүнийг зөвшөөрсөн юм бэ?" "Хэрвээ Бурхан биднийг хайрладаг юм бол яагаад зовлон бэрхшээлүүдийг зөвшөөрдөг юм бэ? гэж асуув. Би түүнд: " 27 жил би Христтэй хамт алхахдаа иймэрхүү асуулт тавихгүй байхад суралцсан юм. Тэдгээр нь миний мэдэх Тэнгэрлэг Эцэгийг минь талаар хуурамч бодлуудыг төрүүлдэг."

Хэрвээ бид өөрсдийн бодол санаа, амьдралаа бидний мэдэх үнэнд нийцүүлэхгүй бол бид үнэхээр өрөвдмөөр болцгоодог гэдгийг та нар мэдэх үү? Бид Бурханыг алдаршуулдаггүй. Тэр хэлэхдээ: " Би тиймэрхүү асуулт асуухгүй байхад суралцсан юм. "Яагаад? " гэж чамайг хэлмэгц тэдгээр нь миний мэдэх тэнгэрлэг Аавын минь талаар хуурамч бодлуудыг төрүүлдэг." гэсэн байна Би түүнд ингэж хэлсэн юм. "Бид зовлон бэрхшээлтэй үедээ "Яагаад?" Яагаад би гэж? яагаад одоо гэж? яагаад энэ гэж? гэхчилэн асуудаг Гэтэл биднийг "яагаад?" гэж асуух бүрд энэ асуултын дор Бурханы ариун байдал, мөн чанаруудад эргэлзсэн хандлагууд нуугдаж байдаг. Түүний хүч, энэрэл, мэргэн ухаан, зөв шударгад эргэлзэж байдаг. Тэрээр амлалтандаа итгэмжит гэдэгт эргэлзэж байдаг. Энэ үнэн биш гэж үү? Чухамдаа бид ийм асуулт асуусанаараа Түүний талаарх худал хуурмаг бүхнийг Бурхантай холбож үздэг.

"Би түүнд: " Бидний амьдралын ямар ч нөхцөл байдалд ялангуяа зовлон шаналалтай үедээ ч Бурханд талархаж, Түүнд итгэхэд Ариун Сүнсээр сургагдсан юм" гэж хэлсэн Эсэргүүцэж, дургүйцэхийн оронд Бурханд магтаалыг өргөхөд Аврагчаасаа би суралцсан юм. Үүнийг би таагүй сэтгэл өвтгөсөн амьдралын туршлагаасаа олж авсан юм. Бид Бурханд эрүүл мэндийнхээ төлөө, амар тайваны төлөө, амжилт бүтээлийнхээ төлөө талархаад ямар ололтонд хүрэх вэ? Эрүүл ухаантай хүн бүр үүнийг хийж чадна. Харин бидний эргэн тойронд дэлхий сүйрч байхад ч Эзэнд талархан, магтаалыг өргөж байвал энэ л үнэнээр мөргөгчдийн шинж юм. Талархал, магтаал бол бидний дээр Бурханы ерөөлийн үүдийг нээх түлхүүр нь байж бидний зүрх сэтгэлд эдгэрэлийг авчирдагийг би Тэнгэрлэг Эцэгээсээ сурсан юм." гэж би түүнд хэлсэн юм.

Намайг ярьж байхад, тэдний нүднээс нулимс урссаар байв. Эхнэр нь аажууханаар босоод миний дэргэд ирж суун гараас минь барьж билээ. Би түүнд: " юуны өмнө Бурхан 2 шалтгааны улмаас бидэнд зовлонг зөвшөөрдөгийг Христчин хүнийхээ хувьд би суралцсан юм. Нэгдүгээрт, болгоомжгүйгээр гэмт амьдралаар амьдрагсдад сануулга болгож чиглэлээ өөрчлөхийг хоёрдугаарт, Түүнд бүхий л зүрх сэтгэлээ зориулагсдад хандсан Өөрийн агуу хайраа батлаж нотлохын тулд зөвшөөрдөг. Түүний агуу хайрын баталгаа Түүнийг үнэнээр хайрлаж хүндлэгсдэд байдаг. Тэрээр тэдний амьдралд зовлон бэрхшээлийг зөвшөөрдөг нь алтыг галаар цэвэршүүлдэгийн адил Бурханы төрхийг тусгах зүрхүүдийг цэвэршүүлдэг. Бурханы мөн чанарт тохирох Бурханыг хайрлагсдыг зовлон шаналал төрүүлдэг. Энэ амьдралын зовлон шаналал Христчин хүмүүсийг үхлийн түр зуурын дэлхийг орхиж тэнгэрт байгаа мөнхийн гэртээ очиход бэлддэг. Бид энэхүү түр зуурын өмхийрч муудаж буй амьдралд хэтэрхий таатай байж, бүр хадагдсан ч бид энд мөнхөд байхгүй. Зовлон бэрхшээл биднийг энэ дэлхийгээс зуурах атгалтыг сулруулж хожим ирэх илүү дээр дэлхий рүү харахыг албаддаг. Яаж ч байсан, бид зовлон шаналалынхаа дунд Түүнд асуулт тавьж байсанаас, бид Түүнийг ерөөж, Түүнийг магтаж, Түүнд талархах нь Эзэнд үнэхээр таалагддаг."

Намайг ярьж дуусахад, тэрээр: "биднийг тэдний гэрт авчирсан нь Бурханы хангалт" гэж хэлээд хүүгээ аймшигтай осолоор алдсанаа, яагаад? яагаад? гэж асуусаар байснаа бидэнд хэлж билээ. Тэгээд тэрээр " Энэ бүхний эцэст, би амар тайваныг энэ орой оллоо" гэж хэлсэн Тэд Муслам шүтлэгтэй хүмүүс байсан. Тэр оройдоо би найзтайгаа хамт тэднийд оройн хоол идэцгээж дараагийн долоо хоногт нь би дахин тэднийд очсон. Тэд хоёулаа Эзэнд итгэж билээ." Энэ чухам юуг хэлээд байна вэ? Энэ бол зовлон бэрхшээлийн дунд, бүх юм чиний эсрэг байгаа мэт санагдах үед ч Бурханд итгэн, итгэлээрээ Бурханыг алдаршуулах боломжийг гэрчилсэн гэрчлэл юм.

Хүмүүс загалмай дээр цовдлогдсон гэмт хэрэгтэний талаар: " түүний амьдралд ямар ч сайн үр жимс байгаагүй" гэж хэлдэг Тэрээр маш их үр жимстэй байсан Есүсийн дэлхий дээрх бүхий л үйлчлэлийн хамгийн сул дорой мэт харагдах тэр л үед , тэрээр Христийг Эзэн гэж хүлээн зөвшөөрсөн юм.