Авралын баталгаатай байх нь

Амазиа хаан Эзэний мэлмийд зөвийг үйлдсэн боловч тэрээр бүх зүрх сэтгэлээсээ үйлдээгүй юм. Ихэнх удаа, авралын баталгааны асуудал нь -р хэсэгт хамааралтай, итгэгчдийн хэрхэн алхаж буй нь буюу тэдний амьдралын хэв маяг, тухайн хүн ямар нэг юмыг Христээс дээгүүр тавьж нандигнах, тэрээр бүрэн зүрх сэтгэлээ зориулаагүй, үнэнч биш найдваргүй байдлаас болдог. Тухайн хүн дотроо авралын талаар айдастай, санаа зоволтоор дүүрэн, зүрх сэтгэлд нь ямар ч тайвшрал байдаггүй. Эдгээр нь цаашдын өсөлт бялхалтыг зогсоодогыг та нар мэдэж байгаа. Бидний зүрх сэтгэлийн битүүлэг, нуугдмал байдлын дээгүүр Ариун Сүнсний гэрчлэлийг авралын баталгаа болгон өгдөггүй.

Тиймээс хэрвээ хүмүүс зүрх сэтгэлээ нээгээд Бурхан руу ирвэл, хэрхэн тэд авралын баталгаагаа олохгүй байх билээ? Тэд урьд өмнө хэзээ ч мэдэрч амталж байгаагүй тийм онцгой хайр, дотно байдлыг олдог. Энэ бол бидний бодох бас нэг зүйл мөн.

Гэтэл энэ бүхнийг хэлсэний дараагаар өөр нэг ойлголт гарч ирнэ. Тэр нь, бид итгэлээр зөвхөн итгэлээр зөвтгөгдсөн гэдэг. Бид баталгаагаар бус итгэлээр аврагдсан.

Үнэхээр тууштай үнэн итгэгч гэм нүгэлд унахыг би харсан. Тэр садар самуунд орооцолдсон. Тэрээр маш гүнзгий, аймшигтайгаар садар самуунд орооцолдсон боловч түүндээ гэмшсэн юм. Харин Бурхан түүнээс авралын баталгааг нь авч тэрээр дээрээс үү, доороос уу гэдгээ мэдэхээ байчихсан. Тэгээд тэрээр зовж тарчлан шаналан, “Би үнэхээр дотор уу үгүй юу?” Би үнэхээр дахин төрсөн үү үгүй юу?” Тэгээд бид түүнд, ” Баталгааны талаар бүү санаа зов. Чи зөвхөн Бурханыг дага.” гэж хэлсэн. Чамд байгаа асуудал бол чи яг одоо ” Одооноос эхлэн цаашид би Бурхантай хамт алхах уу үгүй юу?” гэдгээ л шийдэх хэрэгтэй гэсэн. Тэгээд тэрээр үүнийг хийж эхэлсэн бөгөөд эцэст нь түүний авралын баяр баясгалан сэргэж шинэчлэгдсэн юм.

Та нарын зарим нь Ваяни Мингдаулын тухай сонссон байх. Тэрээр Коммунизмын үед Хятадад пастор байсан юм. 33 Түүнийг эхнэрийнх нь хамт баривчлаад хоёуланг нь шоронд хорьжээ. Тэрээр ил шулуухан, чин сэтгэлээсээ ярьдаг пастор, номлогч байсан байна. Хүнийг үзэл суртлын өөрчлөлтөнд оруулаж байсан үед тэрээр шоронд орсон учраас үзэл бодлыг нь хүчээр өөрчилж, тусгаарлан, хүнд хэцүү дарамт шахалтын улмаас ухаан санаа самууран байх үедээ итгэлээ үгүйсгэн гарын үсэг зурсан байжээ. Тэр даруй тэд түүнийг шоронгоос сулласан ч тэрээр буруутгал, сэтгэлийн хямралд орж хотынхоо гудамжаар нааш цааш алхан, ” Би бол Петр. Би бол Иудас.” гэж хашхирсаар байжээ. Энэ нь Эзэн түүний бодол санаа, зүрх сэтгэлд үгийг өгсөнөөр гайхамшигтайгаар эргэлт хийх хүртэл үргэлжилжээ. Ингээд тэрээр тэр даруй чөлөөлөгдсөн байна. Энэ бол гайхамшигт айлчлалуудын нэг байсан бөгөөд Ариун Сүнс түүнийг чөлөөлсөн юм. Тэгээд тэр эрх баригчид руу буцаж очоод, ” Би үнэндээ тэр баримт бичгэн дээр гарын үсэг зурсан шиг биш болохоор би түүнийгээ буцааж авмаар байна” гэжээ. Тэд түүнийг дахин баривчилж тэрээр Коммунист дэглэмтэй шоронд 24 жил хоригджээ. Хатуу ширүүн залхаалт , тамлалын улмаас шүдгүй, сохор, дүлий болж эцэст нь түүнийг 80 настайд нь сулласан байна.

Та үнэхээр итгэдэг үү? Бурханы үгэнд таны сэтгэл хөдөлдөг үү? Библид хэлэхдээ, ” Надад итгэгч бүхэн мөнх амьтай” гэж хэлсэн. Танд бий юу? Бид итгэлээр зөвтгөгдсөн. Та үнэхээр Бурханд итгэдэг үү? Бурханы Үг таны сэтгэлийг эзэмддэг үү? Та үнэхээр чин сэтгэлээсээ байдаг уу? Хэрвээ та “тиймээ” гэвэл, би танаас,” за, тэгвэл та хэрхэн алхаж байна вэ? гэж асууя юу гэсэн үг вэ гэхээр, Бурхантай харьцах таны харьцаа сайжирч байна уу? Та зүрх сэтгэл, сүнсээ хооллож, тэтгэж байна уу? “Таны хуулийг хайрлагсдад агуу амар тайван нь байдаг. Тэднийг бүдрүүлэх юу ч байдаггүй. “Таны хуулийг хайрлагсдад агуу амар тайван нь байдаг” гэсэн. Та Библийг тогтмол уншдаг уу? Та Судраар өөрийгөө дүүргэдэг үү? Бурханы Үг, Христийн Үг таны дотор бялхам оршдог уу? Хэрвээ та Бурханы үгэнд цаг гаргадаггүй бол авралын баталгааны талаар эргэлзээтэй байгаагаа олж мэднэ. Эзэн дотор танд байх ёстой баяр баясгалан танд байхгүй байгаагаа чи олж мэднэ. Залбиралд ч гэсэн мөн адил. Дахин хэлэхэд, Бурхан Өөрийг нь хичээнгүйлэн хайгчдад Шагнагч нь болдог. Хүмүүсийн сэтгэл сүнсний төлөө Тэрээр уйлдаг. Тиймээс бид ийнхүү асууж болно. Хэрвээ чи тухайн хүн Бурханы Үгтэй үргэлжийн холбоогүй байгааг олж мэдвэл тэгээд чи түүний авралын баталгаагүй байгаад гайхах хэрэггүй.

-р бүлэгт хэлэхдээ: “Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ. Тэнд сагсуурагчид, шунахайрагчид, их зантай , доромжлогчид, Эцэг эхдээ дуулгаваргүй, уур хилэнтэй, биеэ захирдаггүй, тэрслэгчид, бардамнагсад байх болно.” гэсэн. Энд Христийн шашиныг амаараа ч хүлээн зөвшөөрдөггүй онго шүтлэгтэй, бөө мөргөлтэй тэрсүүд үзэлтнийг хэлсэн мэт сонсогдож байна. Тийм боловч тэрээр үргэлжлүүлэн: “Тэд бурханлаг байдлын дүртэй боловч түүний хүчийг нь үгүйсгэдэг. Чи тийм хүмүүсээс зайлсхийж яв” гэж хэлсэн байна. Тэд хүчийг нь үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл, тэд шинэтгэлийг үгүйсгэдэг, Бурханы хүчээр болдог шинэтгэлийг үгүйсгэдэг. Чамайг дахин төрсөнд тооцон зугаацуулах боловч чи өмнө нь байсан хэвээрээ юу ч өөрчлөгддөггүй. Дэлхий ч тийм өөр санагддаггүй. Харин библид хэлэхдээ, ” Тийм хүмүүсээс зайлсхийж бай” гэсэн. Энэ бол үнэхээр доромжлол. Бурханыг маш ихээр гомдоодог. Түүний хүчийг дайрч доромжилдог. Чи юу гэж бодож байна? Хэрвээ чи үнэхээр амьд Бурхантай учирсан л юм бол чи өөрчлөгдөөгүй хэвээрээ байх гэж үү? дэлхийд хандах хандлагийн чинь юу нь ч өөрчлөгдөхгүй, чи ямар байсан тэр л хэвээрээ гэм нүгэлтэй амьдралаар амьдарсан хэвээрээ байх гэж үү? Тэгээд цааш нь өөр жишээг бидэнд өгсөн байна. Ианн, Иамбру хоёр Мосег эсэргүүцсэн шиг, тэдгээр хүмүүс үнэнг эсэргүүцдэг. Ийм юмыг бид өнөөгийн Христчидийн дунд хардаг. Шинэтгэл, шинэ бүтээл болох талаар маш бага ойлголттой байна.

Тим: ” Та 1-р Иохан номын 2-р бүлгийн 4-р ишлэлийн дагуу тушаалуудыг сахих, эсвэл Матай 7-р бүлэгт хэлсэнээр Эцэгийн хүслийг биелүүлэх талаар, Эсвэл та 1 Иохан номын 3-р бүлэгт хэлсэн шиг зөвийг үйлдэх талаар хэлж болно. Гэхдээ үргэлж…. Эдгээр хэсгүүдийн тайлбарыг эсэргүүцэн гомдолтойгоор авч үздэг хүмүүстэй би таарч байсан. Тэд, ” зөвийг үйлдэх нь төгс төгөлдөр боловсронгуй болгохгүй. Хэрвээ бид төгс байдлаас унавал хэр хол бид унах вэ? тэгсэн хэрнээ зөвт байдалд байсаар байх уу? гэж асууцгаадаг. Тэдгээр үнэхээр бид хэр хол унаж болох шугамаа мэдэхийг хүсдэг хүмүүс миний бодоход магадгүй тэд эхнээсээ л зөв биш байсан юм шиг. Ийм үед та юу гэж хэлэх вэ?

Боб: За тэгэхээр энэ бол хүн болгоны мэдэх 2 дээр нэмэх 2 тэнцүү 4 шиг юм биш. Энэ бол христчин хүмүүсийн үр жимсний ялгаатай байдал буюу зарим нь 30 дахин, зарим нь 60 дахин, зарим нь 100 дахин зориулах тухай юм гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Харин ч 30 дахин авчрагч илүү ач холбогдолтой бат бөх байна. Бид өө сэвгүй боловсронгуй болох талаар яриагүй харин тодорхой удирдлага чиглэлийн талаар ярьж байна. Хэн нэгэн дахин төрсөн бол тэр үнэхээр өөрчлөгдөнө. итгэдэггүй хүмүүсээс өөр байна. Тэрээр аажмаар гэм нүглийг ялсаар байдаг. Тэрээр улам уламаар Христийн дүрд өөрчилөгдсөөр байдаг. Тэр л зүйл чухал. Юу вэ гэвэл, чи Давид хааны амьдралыг хар л даа. Хэрвээ чи зөвхөн түүний амьдралдаа бүдэрсэн хэсгийг л харвал чи, ” арай ч дээ” гэнэ. Харин чи түүний амьдралын бүхий л зургийг харвал, тэрээр гэм нүгэлд унахаас өмнө ч унасны дараа ч гэсэн, тэрээр Бурханийг хайрласан, Бурханы төлөө зүрх сэтгэлтэй, Бурханы зүрх сэтгэлийг дагадаг, хүн байсаныг олж харах болно.

Харин энэ хүний тухайд бүх юм ерөнхийдөө тодорхой. Тэрээр Бурханы ариун хүмүүст тийм ч хайртай биш, цуглаанд явах нь түүнд хүнд дарамт болдог, тэрээр үнэхээр баярлаж бахдаж чаддаггүй. Тэрээр үнэхээр Бурханы Үгэнд баясаж чаддаггүй. Хэд хоногийн өмнө би нэг хүнээс: “Та библиэ уншиж байгаа юу? Та завтай бол библиэ уншдаг уу? гэж асуусан юм. Тэрээр манай цуглаанд явдаггүй. Тэрээр хэлэхдээ: ” Аа, би библи унших хуваарьтай. Хэрвээ би 1 юмуу 2 хоног алгасвал тэгээд би хуваарийнхаа дагуу гүйцээд авдаг”гэсэн. Би түүнд Дуулал номын 1-р бүлгийг дурдан ” тэрээр Эзэний хуульд баярлаж Түүний хуулийг өдөр шөнөгүй бясалгана.” гэж байдаг гэж хэлсэн. Энэ бол дахин төрсөн хүний шинж тэмдэг. Тэрээр Бурханы хүмүүст, Бурханы Үгэнд талархалтай байж, залбирахдаа баярладаг, Тэгэхээр энэ л, миний ойлгодогоор, тухайн хүн үнэхээр хаана байгааг байнга маш тодорхой болгодог.