Өнгөцхөн итгэл

Эзэн Есүс Христэд итгэсэн ч  тамд унах  боломжтой  уу?  Энэ бол үнэхээр цочирдом асуулт.   Иохан-2:23 ” Түүний нэрд олон хүмүүс итгэсэн.”  24-р ишлэлд “Есүс Өөрийгөө тэдэнд даатгасангүй” гэж байна.   Тэгэхээр гол асуулт ” Та Есүст итгэдэг үү?” гэдэгт бус,  харин “Есүс танд Өөрийгөө даатгасан уу?”  гэдэгт байгаа юм.     Яагаад Есүс Өөрийгөө  хэнд ч  даатгаагүй юм бол?    Энд хэлэхдээ:  ” Тэр бүх хүнийг мэднэ.” гэсэн байна.  Эдгээр хүмүүс  жинхэнэ итгэлгүй,  өнгөцхөн итгэлтэй байгааг Тэр мэдэж байсан байна.